Буриад: Бурхан баавай уулын 108 суваргыг аравнайлав
108 суваргыг аравнайлав. 2026.06.29 © "Буряад үнэн" сонин.

Буриад: Бурхан баавай уулын 108 суваргыг аравнайлав


   Буриадын Түнхэн аймгийн нутаг дахь Бурхан баавай ууланд байгуулсан 108 суваргыг аравнайлах ёслол өчигдөр болжээ. Аравнайлах ёслолыг удирдсан Буриадын Буддын шашны тэргүүн, хамба лам Дамба Аюшеев ёслолын нээлтэн дээр хэлсэн үгэндээ “Энэ арга хэмжээ Буриад улсын оюун санааны амьдралд туйлын чухал үйл явдал боллоо” хэмээн хэлжээ. Бурхан баавай уул нь Түнхэн аймгийн Хойд гол сууринаас урагш 9 километрт байдаг бөгөөд Октябрийн хувьсгалаас өмнө энд уулын эзэн савдаг Шаргай ноёнд зориулан нэг удаадаа арав гаруй хониор тахил өргөдөг байжээ. Уулын орой элстэй бөгөөд “Ой мод бүрхсэн хөвчийн уул элсэн оройтой байх нь маш ховор. Ийм уул дэлхийд ердөө хоёр бий” хэмээн Дамба Аюушеев хэлсэн байна. Бурхан баавай уулын 108 суваргыг хувраг санваартнууд, сүсэгтнүүд, ивээн тэтгэчдийн хандиваар босгосон бөгөөд Буриадын алдартай бизнесмэн Вячеслав Байминов дийлэнх хөрөнгийг гаргасныг хамба лам онцгойлон тэмдэглэжээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.