Ёкозүна цол горилж буй Киришима Б.Лхагвасүрэн эхний даваагаа авав
Ёкозүна цол горилж буй оозэки Киришима Б.Лхагвасүрэн. © JIJI

Ёкозүна цол горилж буй Киришима Б.Лхагвасүрэн эхний даваагаа авав


   Өчигдөр Токио хотын “Ryogoku Kokugikan” ордонд эхэлсэн мэргэжлийн сүмогийн намрын башёгийн эхний өдөр зүүний ёкозүна Ооносато комүсүби Дайэшоог өвдөг шороодуулснаар тэмцээнээ амжилттай эхлүүллээ. Энэ башёд түрүүлбэл ёкозүна цолонд хүрэх магадлалтай оозэки Киришима Б.Лхагвасүрэн барууны маэгаширагийн тэргүүн бөх Котошохоог давсан бол өнгөрсөн башёд түрүүлсэн украин оозэки Аонишики маэгашира Котоэйхоог өвдөг шороодуулжээ. Мөн хоёр сэкивакэ Фүжинокава, Атамифүжи нар эхний даваагаа авав. Барууны манлай ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн баруун өвдөгний хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний улмаас энэ башёг өнжиж байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.