101 настай эмэгтэйд зүрхний хагалгаа амжилттай хийжээ
ОХУ-ын Крымийн Бүгд найрамдах улсын Н.А.Семашкогийн нэрэмжит улсын клиникийн эмнэлгийн эмч нар зүрхний хүнд хэлбэрийн сааталтай ирсэн 101 настай эмэгтэйд амжилттай хагалгаа хийсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. Өвчтөн эмнэлэгт ирэхдээ зүрхний цочмог дутмагшилтай, зүрхний цохилт амь насанд аюултай хэмжээнд хүртэл цөөрөөд байжээ. Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Анатолий Цыбрикийн хэлснээр, эмч нар эхлээд түүний биеийн байдлыг тогтворжуулж, хагалгаанд бэлтгэсэн байна. Улмаар өвчтөний зүрхэнд электрод суулгаж, зүрхний хэм тогтворжуулах төхөөрөмжтэй холбожээ. Хагалгаа амжилттай болсны дараа түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж, эмчийн байнгын хяналтад оруулсан байна. Өвчтөний биеийн байдал сайжирсан тул дөрөв хоногийн дараа эмнэлгээс гаргажээ. "Тэрбээр өөрөө явж, ухаан санаа саруул, амьдрах бүрэн итгэлтэйгээр эмнэлгээс гарсан" гэж эмч А.Цыбрик хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







